Search This Blog

Гаалийн татвар ноогдуулах тухай

ТАТВАР БОДОХ АРГАЧИЛАЛ
ГААЛИЙН БОЛОН БУСАД ТАТВАРЫГ ТООЦОХ АРГАЧИЛАЛЫН ТАЛААР
 


Дээрх албан татварын төрлүүдийг ногдуулахдаа татвар тооцох дараахь хоёр хэлбэрийг ашигладаг. 

1.Гаалийн үнээс хувиар тооцох хэлбэр: 

Энэ хэлбэрээр гаалийн татвар тооцоход дараахь томъёог хэрэглэнэ. 

ГТ=ГҮ х Т1 
ГТ - гаалийн татвар 
ГҮ - гаалийн үнэ 
Т1 - Үнээс тооцох тарифын хувь хэмжээ
2. Биет хэмжигдэхүүнээс тооцох хэлбэр:
Энэ хэлбэрээр гаалийн татвар тооцоход дараахь томъёог хэрэглэнэ.
ГТ= ТХ х Т2 
ГТ – татварын хэмжээ 
Т2 – тоо хэмжээ, жингээс тооцох тарифын хувь хэмжээ 
ТХ – татвар тооцох барааны тоо хэмжээ, жин буюу биет хэмжигдэхүүн

Гаалийн үнийг тодорхойлохдоо дараахь томъёог хэрэглэнэ. 
ГҮ=ХҮ + (Т+К+Д+П+О) – Х 
ГҮ – гаалийн үнэ 
ХҮ – хэлцлийн үнэ буюу импортын бараанд төлсөн, төлбөл зохих үнэ, 
Т – тээврийн зардал, 
К – комисс, 
Д – дэмжлэг, 
П – патент, 
О – орлого, 
Х – хасагдах зардал

Эдгээр нэмэгдэх болон хасагдах зардлуудыг тус тусад нь дэлгэрэнгүй авч үзье. 

1.Т буюу тээврийн зардалд барааг Монгол Улсын хилийн өртө хүртэл тээвэрлэх, ачих буулгах зардал, тээврийн бичиг баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсан аливаа хураамж, үнэ хөлс, тээвэрлэлтийн явцад бараанд зориулж, тухайлбал шаардлагатай дулаан бүхий орчинд тээвэрлэх ёстой бараа бол түүнд гарах зардал, мөн үүнтэй төстэй чийг, агааржуулалт, хөргөлтөд гарах зардал, түүнчлэн хэрвээ амьд амьтан бол түүнийг хооллох, эмчлэх зэрэг тухайн барааны бүрэн бүтэн байдал, чанарыг хадгалахтай холбогдон гарах зардлууд, даатгалын хураамж хамаарна. 
2.К буюу комисст тухайн барааг худалдан авахтай холбогдуулан худалдан авагчийн төлсөн буюу төлбөл зохих комиссын болон зуучлагчийн хөлс, уг бараатай хамт ангилагдах эргэлтийн сав, баглаа боодлын дараахь үнийг хамруулан авч үзнэ: 
3.Д буюу дэмжлэгт тухайн барааг экспортонд зориулж үйлдвэрлэх, Монгол Улсад экспортлох үйл ажиллагаатай холбогдуулан ашиглуулахаар худалдан авагчаас худалдагчид буюу үйлдвэрлэгчид шууд болон шууд бус хэлбэрээр үнэ төлбөргүй, эсвэл хямдруулсан үнээр нийлүүлсэн бараа, ажил үйлчилгээний өртгийн зохих хэсгийг ойлгоно. 
4.П буюу патентэд тухайн үнэлж байгаа барааг худалдан борлуулах нөхцөл болгон худалдан авагчаас шууд ба шууд бус хэлбэрээр төлсөн, эсвэл төлөх патент, оюуны өмчийн эрхийн гэх мэт төлбөр, шимтгэл хамаарна. 
5.О буюу орлогод худалдан авагч тухайн барааг худалдан борлуулсан, захиран зарцуулсан, ашигласнаас олох орлогоосоо шууд ба шууд бус хэлбэрээр худалдагчид эргүүлж төлөх хэсэг хамаарна. 
6.Х буюу хасагдах зардалд дараахь бүлэг зардлууд орно. Үүнд: Үйлдвэрлэлийн хэрэгсэл, машин, тоног төхөөрөмж зэрэг барааг импортолсоны дараа суурилуулсан, угсарсан, бүтээн босгосон, засварласан болон техникийн туслалцаа үзүүлсэн, үүнтэй холбоотой сургалт явуулсаны төлөө худалдагчид төлсөн төлбөр, импортолсоны дараахь тээврийн зардал, импортлогч орны гаалийн болон бусад татвар г,м. 

ОДОО ТА ТАТВАРАА БОДООД ҮЗЭЭРЭЙ
ЖИШЭЭ-1: /Онцгой албан татвартай бараа/ 

Иргэн Д Япон улсаас 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 Mark-II машиныг 2100 ам.доллараар худалдан авсан бөгөөд уг машиныг монголд оруулж ирэх тээврийн зардал болон холбогдох зардалд нийт 1400 ам.доллар төлсөн гэж үзвэл ямар хэмжээний татвар төлөхийг тооцож үзье.

· ХҮ - худалдаж авсан үнэ
· З - тээврийн зардал болон бусад зардал
· ГҮ - гаалийн үнэ (зах зээлийн үнэ)
· Х - тухайн өдрийн гаалийн бүрдүүлэлтэд мөрдөж байгаа ам.долларын ханш   (1 $=1’310 төгрөг гэж тооцов.)
· ГТ - гаалийн татвар (5%)
· ОАТ - онцгой албан татвар
· НӨАТ - нэмэгдсэн өртөгийн албан татвар 10%)

1. ГҮ=(ХҮ+З)*Х
 ГҮ=(2'100+4'100)*1'310=4'585’000 төгрөг

2. ГТ=ГҮ*5%
 ГТ=4’585’000*5%=229'250

 3. Суудлын автоамашин нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, хөдөлгүүрийн багтаамж нь 2000см3 тул Онцгой албан татварын хуулийн дагуу 2'000 ам.доллар (2'000*1'310=2’620’000 төгрөг)-ын ОАТ ногдуулна.
 НӨАТ=(ГҮ+ГТ+ОАТ)*10%

 4. НӨАТ=(4'585’000+229'250+2’620’000) *10%=743’425 төгрөг
ТАТВАРЫН ДҮН:   229'250+2’620’000+743’425 буюу
Таны импортлосон автомашинд нийт 3'592’675 төгрөгийн татвар ногдох тооцоо гарч байна. 

ЖИШЭЭ-2: /Импортын бараа / 

Иргэн Н Финланд улсаас CIF Тян-Жинь нөхцөлөөр 60 тонн элсэн чихэр, тонн тус бүр нь 325 ам.доллараар худалдан авах гэрээ байгуулжээ. Тян-Жиниас Улаанбаатар хүртэлх тээврийн зардалд 1850 ам.доллар, даатгалын хураамжинд 250 ам.доллар тус тус төлсөн байна. Энэ тохиолдол иргэн Н хэдэн төгрөгийн татвар төлөхийг тооцож үзье. 

ГТ=ГҮ*Т1 
ГТ=(325*60+1850+250)*1180*0.05=1274400 төгрөг 
Үүнээс: ГҮ=(325*60+1850+250)*1180=25488000 төгрөг 1US$=1180 төгрөг гэж тооцов 
Т1=5% 

НӨАТ=(ГҮ+ГТ)*Т3 
НӨАТ=( 1274400+25488000)*0.10=25615440 
Үүнээс Т3=10% 
Бүгд татвар=ГТ+НӨАТ=1274400+25615440 =26889840 төгрөг болж байна.